Ээлжит хичээлийн хөтөлбөр-3
Хичээлийн сэдэв: Программ, түүний ажлын орчин. Хялбар программууд
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Программын ажлын орчин, интерфэйсийг таних, цэс, команд, хэрэгслүүдийг мэдэх, хэрэглэх, нийтлэг программуудын орчин, интерфэйсийг таньж мэдэх, тооны машин, видео тоглуулагч зэрэг хялбар программуудыг хэрэглэх.
Эзэмших мэдлэг, чадвар:
Программын нийтлэг орчин, интерфэйсийн элементүүдийг таньж мэдэх, хэрэглэх; Тооны машин, видео, аудио тоглуулагч зэрэг хялбар программуудыг ашиглах.
Түлхүүр үг: Программын цонх, интерфэйс, цэс, хэрэгсэл, үйлдлийн систем, график интерфэйс. Судлах цаг: 1
Багшийн бэлтгэх зүйл: Программын ажлын орчинг харуулсан цахим үзүүлэн, тооны машин, видео тоглуулагч болон бусад программуудтай ажиллах даалгавар бүхий тарааж өгөх материал.
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
|
Хугацаа (40 мин)
|
Хүрэх үр дүн
|
Сурах бичгийн хуудас 18-19-ийн мэдээлэл болон багшийн өгсөн мэдээлэлтэй ажиллаж, Windows үйлдлийн системийн график интерфэйсийн элементүүдийг танин мэднэ.
График интерфэйсийн нийтлэг элемент болох ажлын ширээ, [Start] цэс, ажлын мөр, программ (төлөөлөх зураг, нэр)-ын элементүүдийн тэмдэг, тэмдэглэгээ болон үүрэг, хэрэглээний талаар ойлгожмэднэ.
|
10
|
Үйлдлийн системийн график интерфэйсийн элементүүдийг танин мэдэж, хэрэглээнд суралцана.
|
Сурах бичгийн хуудас 20-ийн товч мэдээлэл болон багшийн бэлтгэсэн мэдээллийг ашиглан дуу тоглуулах программыг хэрэглэх дадлага ажил хийнэ (Windows Media player, Winamp).
- Багшийн бэлтгэсэн дууныфайлыг тоглуулна. - Интернэтээс дуртайдуугаа хайж олоод тоглуулж, сонсоно.
- Дууг дуу тоглуулагчаар тоглуулах, интернэтээс хайж олоод сонсох хоѐрын ялгааны талаар ярилцана.
Хичээлийн гол мэдээллийг дэвтэртээтэмдэглэн авна.
|
10
|
Программыг ажлын
ширээ, [Start] цэснээс олж, ажиллуулж сурна. Үйлдлийн системийн дуу тоглуулагч, тоглоомын зэрэг хялбар программыг ажиллуулж, хэрэглэнэ.
|
Тооны машин ашиглан багшийн өгсөн тоон илэрхийллийн үр дүнг тооцоолох (сурах бичгийн хуудас 20) дадлага ажил хийнэ.
Сурах бичгийн хуудас 20-ийн Хэрэглэхүйн 2-р дасгалыг хийнэ.
|
10
|
Тооны машин (calc) ашиглаж, тоон илэрхийллийн үр дүнг тооцоолж сурна.
|
Хэрэглээний программын нийтлэг цэс, команд, хэрэгслийг танин мэдэж, хэрэглээнд суралцах дадлага ажил хийнэ (сурах бичгийн хуудас 19). - Paint, MS Word, Internet Explorer программын интерфэйсийг судалж, нийтлэг болоод ялгаатай элементүүдийг харьцуулж, үүргийг судална. - Багшийн номын 4, 5 дугаар дасгалыг ажиллуулна.
Хичээлийн гол мэдээллийг дэвтэртээ тэмдэглэн авна.
|
10
|
Өргөн хэрэглээний программын интерфэйсийн элементүүдийг танин мэдэж, хэрэглээнд суралцана. Аливаа программ, файлыг нээж ажиллуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.
|
0 comments:
Post a Comment